Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Оросын удирдлагатай агаарын бөмбөг 2026 оны 9-р сарын 28-ны өглөө эрт Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотын орон сууцны барилгыг онож, 22 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа талаар Харьков хотын дарга Игорь Терехов мэдээлсэн байна.
Халдлагын улмаас орон сууцны барилга гэмтэж, аврах болон яаралтай тусламжийн багууд газар дээр нь ажиллаж байна. Хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Мөн Украины нийслэл Киев хотод Оросын дрон шатахуун түгээх станцыг оножээ гэж хотын эрх баригчид мэдээлсэн байна. Одоогоор уг халдлагын улмаас хүний амь нас хохирсон эсэх болон учирсан хохирлын талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.

Харьков нь Украины хоёр дахь том хот бөгөөд Оросын хилтэй ойр оршдог тул дайны үеэр пуужин, дроны болон агаарын бөмбөгийн цохилтод тогтмол өртөж байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Орос Украйны дайн, #Украины Харьков хот,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар: