Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Азийн наадмын үеэр сумо бөхийн үзүүлэх тоглолт зохион байгуулагдах талаар мэдээллээ. 

Тэрбээр “Энэ удаагийн Азийн наадмын төгсгөлд буюу 2026 оны аравдугаар сарын 7-нд сумо бөхийн танилцуулга явагдана. Ингээд дараагийн Азийн наадамд сумо бөхийн төрөл багтахаар болж байгаа. Энэ нь сумо бөхийн төрөл Олимпийн наадамд багтахад нэг том алхам болж буй юм” хэмээн онцолсон байна. Ийнхүү сумо бөхийг Азийн наадмын хөтөлбөрт оруулах үйл явц нь тус спортыг олон улсын түвшинд хөгжүүлэх, цаашлаад Олимпийн наадамд багтаах зорилтын нэг хэсэг болж байна.

#Сумо,