Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар нар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийв.
Тус айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Пьер Андре Пэйжид бараалхан мэндчилж, бүлгийн дарга Лорен Верли тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй парламентын бүлэг хоорондын уулзалт хийв.

Түүнчлэн төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Маркус Лейтнер, Швейцарын Холбооны Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "KliK" сан, Худалдаа, хөрөнгө оруулалтын "Switzerland Global Enterprise" агентлаг, Швейцарын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн "Economiesuisse" холбооны төлөөлөлтэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

#Монгол, #Швейцар, #Швейцарын Парламентын найрамдлын бүлэг,