АНУ-ын нөлөөнд автаж, БНХАУ-ын эсрэг ямар нэгэн худалдааны хязгаарлалт тавих гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцнэ гэдгээ Бээжин мэдэгдлээ. БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Багахан хонжооны төлөө бусдын эрх ашгийг золиослох нь хожим өөрт ч, өрөөлд ч хохиролтой” гэж онцолжээ. Тэрбээр мөн Хятадын эрх ашигт харшилсан ямар ч хэлэлцээр, хязгаарлалт, оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв ингэвэл зохих хариуг нь барина гэв.
“Wall Street Journal”-ын мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп Хятадын бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөхийг хориглох, тус улсын компаниуд нутаг дэвсгэрт нь суурьшихыг хязгаарлах, мөн тэндхийн хямд бүтээгдэхүүнийг импортлохгүй байх зэрэг амлалтыг АНУ-ын түнш орнуудаас гаргуулан, хариуд нь татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг санал болгож байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ тус улсын тэргүүн Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Вьетнам, Малайз, Камбож зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчилж, олон талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан, АНУ-ын тарифаас үүдэлтэй тодорхой бус байдлын эсрэг найдвартай түнш байхаа илэрхийлсэн юм.
Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны санал, түншлэл нь цөөнгүй орны хувьд таатай мэдээ ч, нөгөө талаас АНУ-аас сэрэмжлэх, хэт хямд хятад бараагаар дүүрэхээс болгоомжлох хандлага давамгайлж байна гэж шинжээчид онцоллоо.
Эх сурвалж: CNN

Эрдэнэт-Овоо:
USD | 3557