Технологийн салбарын томоохон тоглогч “Microsoft” компани нийт ажиллах хүчнийхээ гурван хувийг буюу 6000 ажилтнаа цомхотгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ. Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар, тус компани бүтэн цагийн 228,000 ажилтантай байсан бөгөөд эдгээрийн 55 хувь нь АНУ-д ажилладаг байсан аж. 

Орон тооны цомхотголыг бүх түвшинд, тэр дундаа удирдах түвшинд ч хийх бөгөөд бүх бүс нутгийн салбарыг хамаарах юм байна. “Өөрчлөгдөж буй зах зээлийг даган бүтэц, зохион байгуулалтын зайлшгүй өөрчлөлтүүдийг хийж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Он гарсаар тус компани ажилтнуудынхаа гүйцэтгэлд үндэслэн цөөн хүн халсан ч энэ удаагийн цомхотгол 2023 оноос хойших хамгийн өргөн хүрээг хамарсан бүтцийн өөрчлөлт болж байна. Сонирхолтой нь, энэ оны эхний улиралд тус компанийн ашиг Уолл Стрийтийн хүлээлтээс ч давж гарсан үзүүлэлттэй байгаа юм. 

Эх сурвалж: The Guardian 

#Microsoft,