ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүтэй уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг сайжруулах, Онцгой байдлын байгууллагын техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. 

 Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад (ЖАЙКА) талархал илэрхийллээ.

Уулзалтаар талууд улсын нөөцийн хүнсний бараа, материал болон газрын тосны бүтээгдэхүүний агуулах байгуулах төсөл хэрэгжүүлэх, Япон Улсын гамшгаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээлэх, хиймэл дагуулын тандалт, газарзүйн мэдээллийн систем, газар хөдлөлтийн эрсдэлийн судалгаа, мониторингийн дэвшилтэт технологийг ашиглах талаар болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тус улсад нарийн мэргэжлээр сургах асуудлаар хэлэлцлээ.

#Элчин сайд ноён Игавахара Масарү, #ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян,