Мексикийн Запопан хотын гоо сайхны салоноос ТикТок лайв хийж, дагагчидтайгаа ярилцаж байсан Валерия Маркес хэмээх нөлөөлөгч бүсгүйг буудан амийг нь хөнөөжээ. Тэрбээр хүргэлтээр ирсэн илгээмжийг задлан сэтгэгдлээ хуваалцаж, зөөлөн чихмэл тоглоомыг харуулснаа гэнэт сандал руугаа налж унаад цусанд хутгалдан нас барж байгаа нь шууд бичлэгээс харагдсан аж.
Цаашлаад, нэг хүн гар утсыг нь авснаар бичлэг дууссан бөгөөд сэжигтний царай ч зурвас харагдаад өнгөрчээ. Халдлагын талаар Халиско мужийн Ерөнхий прокурорын газар энэ хэргийг жендэрт суурилсан аллага буюу фемицид хэмээн шалгаж байна. 23 настай байсан, Инстаграмд 100,000 гаруй дагагчтай инфлүенсэр Маркесын эмгэнэлт үхэл эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүн амины гэмт хэргийн түвшин өндөр байдаг Мексикт ч дуулиан болж буй. Эл хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө нэгэн улс төрч эмэгтэй сонгуулийн уулзалтын шууд дамжуулалтын үеэр гурван хүний хамт буудуулан амиа алдсан юм.
Ерөөс Мексикт эмэгтэйчүүдийн эсрэг гарч буй хүн амины хэргүүдийн ихэнх нь фемицид байдаг бөгөөд “Amnesty International”-ын мэдээлснээр, 2020 онд бүртгэгдсэн эмэгтэй хүний амь насыг хохироосон гэмт хэргийн дөрөвний нэгийг фемицид гэсэн үндэслэлээр шалгасан бөгөөд тус улсын 32 мужид бүгдэд нь ийм хэрэг гарч байжээ.
Зөвхөн 2024 онд нийт 847 фемицид бүртгэгдсэн бол 2025 оны эхний гурван сард л гэхэд 162 тохиолдол гарсан байна. Хүний эрхийн байгууллагуудын онцолж байгаагаар, Мексикт ийм төрлийн хэргийг мөрдөн шалгах, ял оноох тал дээр хангалттай үр дүнд хүрдэггүй аж. “2022 онд Мексикт 4000 орчим эмэгтэй хүн амиа алдсан нь тухайн жилийн нийт хүн амины хэргийн 12 хувийг эзэлж байлаа. Гэтэл ял шийтгэлд хүрсэн хэргүүдийн хувь дөнгөж 67 хувь байна” гэж “Human Rights Watch” байгууллагын Америк тивийг хариуцсан захирал Хуанита Гөбе мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN

#Мексик, #жендэрт суурилсан аллага, #фемицид,