Украин дахь дайныг зогсоохын тулд барууны орнууд НАТО-г зүүн тийш тэлэхээ албан ёсоор зогсоох амлалтыг бичгээр өгөх ёстой гэсэн шаардлагыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавьж байна. Мөн тэрбээр Орост тавьсан хоригуудын тодорхой хэсгийг цуцлах, Украинд амьдардаг орос хэлт иргэдийг хамгаалахыг шаардаж буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европт Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон хүний аминд хүрсэн энэ мөргөлдөөнийг зогсоох хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч сүүлийн үед нухацтай байр суурь илэрхийлж, В.Путинд “галаар наадаж байна” хэмээн анхааруулжээ. ОХУ-ын цэргүүд Украин руу давшсаар буй энэ үед Путин Киевтэй гал зогсоох хэлэлцээр хийхээс татгалзсаар байгаа нь түүнд таалагдахгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэд утсаар ярилцсаны дараа Путин Трампт Украинтай энхийн хэлэлцээр байгуулах санамж бичиг боловсруулахаар тохиролцсон гэж мэдэгджээ. ОХУ энэхүү баримт бичгийн эх хувийг боловсруулж байгаа гэнэ.

Харин Киев болон Европын холбооны улсууд Москваг хэлэлцээр хийх нэрийдлээр цаг хожиж, зүүн Украин руу хүчээ хаяж давшсаар байна хэмээн буруутгаж буй.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Путин АНУ тэргүүтэй НАТО-гийн эвсэл цаашид зүүн тийш өргөжин тэлэхгүй гэсэн амлалтыг бичгээр баталгаажуулан авахыг гол зорилт болгож байгаа аж. Энэ нь Украин, Гүрж, Молдав болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад орныг эвсэлд элсүүлэхгүй байхыг шаардаж буй хэрэг юм.

Мөн ОХУ-ын зүгээс Украиныг төвийг сахисан улс байлгах, барууны  орнуудын тавьсан зарим хоригийг цуцлах, Европын банкуудад царцаасан ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдэх, Украины орос хэлтнүүдийн эрхийг хамгаалах зэрэг нэмэлт шаардлагуудыг тавьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Харин Украины зүгээс НАТО-д элсэх зорилгоосоо  ухрахгүй гэдгээ илэрхийлж, ОХУ тусгаар улсын гадаад бодлогод оролцох эрхгүй гэж онцолж байна.

Эх сурвалж: Reuters 

#Нато,