Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өгч байна. 

Өнөөдөр /2025.06.27/ 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 15 түймрийн дуудлагатай байгаагаас  Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг,  Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан. 

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр,  Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна. 
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь, ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. 

Онцгой байдлын байгууллагаас 481 алба хаагч, 34 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 18 алба хаагч, 2 автомашин, 1 нисдэг тэрэг, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 299 хүн, 68 автомашинтай буюу нийт 808 хүн, 104 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

#онцолсон, #обег, #ой хээрийн түймэр, #ойн түймэр,