Дэлхий даяар олон жилийн дунджаас илүү халж, Европ, Ойрхи Дорнодод хамгийн халуун зун үргэлжилж буй. Тэгвэл Иранд ойрын өдрүүдэд агаарын хэм 50°C-ийг давлаа. Тухайлбал, баруун өмнөд хэсгийн Шабанкэрэ хотод 52.8°C хүрсэн бол нийслэл Тегеранд 40-41°C хүрч халжээ.
Үүний зэрэгцээ сүүлийн таван жил үргэлжилсэн ган гачиг, хэт халууны улмаас Иранд усны хомсдол нүүрлээд байна. Нийслэл Тегераны зарим дүүрэгт усны хэрэглээг хязгаарлахад хүрээд буй бөгөөд ундны усны нөөц улам багасжээ. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд усаар хомсдож цангах нөхцөл үүснэ” хэмээн анхааруулсан бөгөөд одоогоор Туркменистан, Афганистан, Тажикистан, Узбекистанаас ус ус импортлох талаар хэлэлцэж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хэт халууны улмаас ус, эрчим хүч, ойн нөөц багасаж, зарим улс орнуудад хямралын нөхцөл үүсэхэд ойрхон байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: The Guardian

#иран, #хэт халалт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557