Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманям Жайшанкар, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өчигдөр Делид уулзаж, хилийн зөрчлийг намжаах, худалдаа, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.
С.Жайшанкар “Бид эдийн засаг, худалдааны асуудал, мөргөлчдийн аялал, иргэд хоорондын харилцаа, хил дамнасан худалдаа, ложистикийн асуудлаар үр дүнтэй ярилцлаа” гэж мэдэгдэв. Тэрбээр мөн энэ хэлэлцээ нь Энэтхэг, Хятадын харилцааг тогтвортой, хамтын ажиллагаанд чиглүүлэхэд хувь нэмэр оруулах болно хэмээн онцоллоо.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын бүх түвшний харилцаа, хэлэлцээ аажмаар сэргэж, хамтын ажиллагааны чиглэлд ахиц гарч байна гэж мэдэгдлээ. Түүнчлэн хоёр улс бие биенээ өрсөлдөгч бус түнш, хамтын ажиллагаагаа боломж гэж харж, хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болох ёстойг тэрбээр тэмдэглэсэн юм.
Ван И Энэтхэгт хоёр өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзанө. Түүний энэ айлчлалын дара Нарендра Моди долоон жилийн дараа анх удаа Хятадад айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
2020 оны зургадугаар сард Хималайн нурууны хилийн маргаантай бүсэд гарсан, цус урсгасан мөргөлдөөнөөс хойш хоёр улсын харилцаа огцом муудсан ч өнгөрсөн аравдугаар сард Ши Жиньпин, Нарендра Моди нар уулзаж хурцадмал байдлыг намжаах тохиролцоонд хүрсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#Энэтхэг, #Хятадын Гадаад хэргийн сайд,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559