Индонезийн нийслэл Жакарта болон хэд хэдэн хотод томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарлаа.
Тус хотод мотоциклийн таксины жолооч, 21 настай Афан Курниаван цагдаагийн хуягт машинд дайруулж амиа алдсаны дараа иргэд шударга ёс нэхэж, эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн олон зуун хүн гудамжинд гарч жагсав.
Иргэдийн бухимдлын гол шалтгаан нь эрх мэдэлтнүүдийн өндөр тансаг хангамж, орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, бага цалин, өндөр татвар болон амьжиргааны зардал өсөж буй явдал гэж ажиглагчид дүгнэж байна.

Жакартад тусгай ажиллагааны цагдаагийн ангийн төв байрны ойролцоо олон мянган хүн цугласан бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн бол Суракарт хотод жагсагчид цагдаагийн байр руу дайрч, хаалгыг эвдэн, чулуу, шил шидсэн байна.
Энэхүү жагсаал нь Төрийн шинэ тэргүүн Прабово Субиантод томоохон сорилт болох төлөвтэй.
Эх сурвалж: ВВС

Эрдэнэт-Овоо:
USD | 3557