АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сөрөг мэдээ цацдаг, өөрийнх нь эсрэг байр суурьтай телевизүүдийн лицензийг цуцлах ёстой байж магадгүй гэж мэдэгдэв. ABC сувгийн хөтлөгч Жимми Киммел өнгөрсөн долоо хоногт Чарли Киркийн үхэлтэй холбоотойгоор мэдэгдэл хийсний улмаас түүнийг эфирээс хасаад буйтай холбоотой маргааны дараа тэрбээр ийнхүү мэдэгдлээ.
“Disney”-гийн ABC суваг хөтлөгч Киммелийг консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэргийн талаар хийсэн мэдэгдлийнх нь улмаас тодорхойгүй хугацаагаар эфирээс хассан юм.
Харилцаа холбооны комисс Киммелийн мэдэгдлийг буруушаан, арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсны дараа ABC ийм шийдвэр гаргасан бөгөөд комиссын дарга Брэндан Карр “Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн мэдэгдэж, бусад өргөн нэвтрүүлгийн суваг ч хариуцлага хүлээх ёстойг онцоллоо.
Трамп энэ асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “ТВ сувгуудын 97 хувь нь надад таагүй, сөрөг ханддаг. Гэтэл тэд ажиллаж байна. Магадгүй лицензээ хураалгах хэрэгтэй ч юм бил үү” гэжээ.
Гэсэн ч АНУ-ын Үндсэн хууль үг хэлэх эрх чөлөөг хамгаалдаг тул улс төрийн байр суурийн улмаас лицензийг хураах боломжгүй гэж хуульчид үзэж байна. Мөн хөтлөгч Киммелийг эфирээс хассан нь АНУ-д ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Ерөнхийлөгч асан Барак Обама, жүжигчид болон зохиолчдын холбоод үүнийг үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж буй хэрэг гэж буруутгаж байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557