НАТО-гийн гишүүн орнууд Оросыг Эстони, Польшийн агаарын орон зайг зөрчсөн хэмээн буруутгаж, энэ хэрвээ давтагдвал зэвсэгт мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй гэж Их Британи сэрэмжлүүлэв.

Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр “Оросын хариуцлагагүй үйлдлүүд нь НАТО-тай шууд зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй. Бид НАТО-гийн тэнгэр, нутаг дэвсгэрээ хамгаалахад бэлэн” гэжээ.

Өнгөрсөн  баасан гарагт гурван “МиГ-31” онгоц зөвшөөрөлгүйгээр агаарын орон зайд нь нэвтэрч, нийт 12 минут байсан гэж Эстони мэдэгдсэн. Мөн үүнээс өмнө Польшийн агаарын орон зайд Оросын  20 дрон нэвтэрч, тэдний заримыг НАТО-гийн сөнөөгчид устгасан юм. 

НҮБ-ын хуралд оролцсон барууны бусад төлөөлөгчид ч Оросын үйлдлийг осолтой бас зориудын гэж шүүмжилж, Украин болон хөрш орнуудтайгаа хамтарч агаараас хамгаалах системээ уялдуулах саналыг дэмжив.
Харин Оросын НҮБ дахь дэд Элчин Дмитрий Полянский эдгээр үйл явдлыг нотлох баримт  алга гэж хариулсан юм.

Эх сурвалж: Reuters 

#Нато,