Өнгөрсөн ням гарагт Орос Украйны нийслэл Киев болон бусад муж руу хэдэн зуун дрон, пуужингаар довтолсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 80 орчим хүн шархадсан байна. Энэ нь дайн эхэлснээс хойш нийслэл рүү чиглэсэн хамгийн том дайралтуудын нэг боллоо.
Украины мэдэгдэж буйгаар, Орос 595 дрон, 48 пуужин хөөргөснөөс Украины агаарын хамгаалалт 568 дрон, 43 пуужинг устгажээ.
Ерөнхийлөгч Володимир Зеленский довтолгоо 12 цаг үргэлжилсэн хэмээн онцлоод үйлдвэрийн барилга, орон сууц, эрчим хүч үйлдвэрлэх байгууламжууд эвдэрч сүйдсэн хэмээлээ.
Үүний зэрэгцээ Польш Улс эрсдэлээс сэргийлэх үүднээс өмнөд хоёр хотын агаарын орон зайг хааж, цэргийн онгоцоо хөөргөөд байна.
В.Зеленский олон улсад хандан Оросын дайныг санхүүжүүлж буй эрчим хүчний орлогоос нь салгах алхам хийхийг уриалав. Тэрбээр “АНУ, Европ, G7, G20-ын орнууд хүчтэй, шийдмэг хариу арга хэмжээ авах ёстой” гэв.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557