Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодорлоо.
Нобелийн хороо түүнийг Венесуэлийн ардчиллыг хамгаалахын төлөө тууштай ажиллаж, дарангуйллаас ардчилал руу шударга, тайван замаар шилжихийн төлөө тэмцсэн хэмээн үнэлжээ.
Өдгөө 58 настай Мария 2024 оны Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж, улмаар одоо эрх барьж буй Николас Мадуро дахин сонгогдсон бөгөөд сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус болсон хэмээн шүүмжилж байв.
Мариа Корина Мачадо өмнө ч олон жилийн турш Венесуэлийн ардчиллын төлөө тэмцсэн нэр хүндтэй улстөрч, удирдагч эмэгтэй бөгөөд Мадурогийн дэглэмийн үед хориг, сүрдүүлэг, баривчлах аюулд олонтаа өртөж байсан ч эх орноосоо яваагүй, үзэл бодлоосоо урваагүй нэгэн юм.
Эх сурвалж: BBC

#Венесуэл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557