АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост болж буй Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний ууулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Энэхүү уулзалтаар тэд АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны гэрээг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсоноо мэдэгдэв.
Дональд Трамп Хятадаас импортолдог бараанд ногдуулдаг татварыг бууруулах шийдвэр гаргаснаа мөн зарлаж, газрын ховор элементийн нийлүүлэлттэй холбоотой асуудлаар тохиролцож чадсанаа мэдэгдлээ. АНУ ховор газрын элементүүдийг Хятадаас худалдаж авахад татвар, экспортын хязгаарлалт зэрэг асуудалтай тулгарч байсан бөгөөд энэ уулзалтаар талууд эдгээр саадыг арилгахаар тохиролцсон гэнэ.
Харин Бээжин энэ талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
АНУ Хятадаас импортлох бараанд хэд хэдэн удаа татвар ногдуулсан бөгөөд Трамп фентанилын түүхий эдийн нийлүүлэлтийг хаах, зогсоох зорилгоор хоёрдугаар сард Хятадын бараанд 10 хувийн тариф ногдуулсан. Үүний дараа татварын шинэ бодлогын хүрээнд Хятадын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулснаа мэдэгдсэн юм. Үүний хариуд Хятад ч америк бараанд ногдуулсан татвараа нэмэхээ илэрхийлээд байсан билээ.
Хоёр улс харилцан бие биедээ ногдуулсан татвараа хэдэн хувиар бууруулах нь одоогоор тодорхойгүй ч энэ уулзалт дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаах чухал алхам болно гэж ажиглагчид таамаглаж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #ХЯтад, #Ерөнхийлөгч Дональд Трамп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557