Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Мексик даяар Generation Z буюу Z үеийнхэн нэрийн дор олон мянган иргэн хүчирхийллийн эсрэг жагсаж, төрийн хариуцлага нэхэж байна. Гэмт хэрэгтэй тэмцэгч гэдгээрээ нэрд гарсан, Урупуан хотын дарга Карлос Манзо энэ сарын эхээр олон нийтийн арга хэмжээний үеэр буудуулан нас барсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлж буй.
Жагсагчид Мехико хотын төвд Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын амьдардаг Үндэсний ордны хамгаалалтын хашааг эвдэж, хууль сахиулагчидтай тулснаар 100 цагдаа бэртэж, тэдний 40 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 20 иргэн гэмтэл авч, нийт 20 хүнийг баривчилжээ.
Жагсаалыг санаачилсан “Generation Z Mexico” нэртэй бүлэглэл нийгмийн сүлжээнд гаргасан мэдэгдэлдээ өөрсдийгөө намын харьяалалгүй, хүчирхийлэл, авлигаас залхсан залуусын дуу хоолой хэмээн тодорхойлжээ.
Харин Ерөнхийлөгч Шейнбаум жагсаалын жинхэнэ зорилгыг эргэлзээтэй гэж үзэж, барууны хүчнүүд зохион байгуулсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557