Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрснээр эхэлж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн танилцуулав.

Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хурапдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдээс урьдчилан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан хэмээгээд Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудын талаар мэдээлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бум-Очир, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ч.Номин, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Уянгын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсны дараа П.Сайнзориг, М.Ганхүлэг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тогтоол батлагдсанаар малчид, аж ахуйн нэгжүүдэд ямар боломж гарч буйг тодруулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Тогтоол батлагдсанаар Засгийн газарт тодорхой эрх олгох зохицуулалт хэрэгжинэ. Баруун бүсийн таван боомтоор улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлнэ.

Тогтоол батлагдсан тохиолдолд аль болох хурдан хугацаанд Засгийн газраас шийдвэр гарна. Тэжээлийн импортод ногдуулж байгаа таван хувийн, гурилын импортын 15 хувийн татварыг “0” хувь болгох саналаа салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулах зорилготой байгаа учир хугацааг 04 дүгээр сарын 15-ныг хүртэл гэж тооцож байна гэсэн хариулт өглөө. Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хуруулт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 

Сайд Ж.Энхбаяр, 2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15–50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна. 

Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна.

ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.  

Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь  чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг  байгуулах явдал юм хэмээн тодотгов.

Тус хэлэлцээр нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон. Мөн хэлэлцээр 3 жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох юм байна.  

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем” (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон аж. 

Түүнчлэн улаанбуудай, өндөг зэрэг манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоо хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулсан байна. 

Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар”-ын  тооцооллоор  хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 42–152 хувиар нэмэгдэж,  Монголын бүтээгдэхүүн гаалийн татваргүйгээр өргөн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Мөн Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгагдсан гэдгийг сайд Ж.Энхбаяр дурдсан.

“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” зэрэг төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажил идэвхтэй өрнөж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Мөн дээр дурдсан Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бүс нутгийн интеграцид нэгдэх, нэг эдийн засгаас хараат байдлыг бууруулах, экспортын зах зээлийг тэлж, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэлээ.

Экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр чухал ахиц гарч, зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц, материалыг экспортын барааны өртгийн 50 хувьд тооцон тарифын хөнгөлөлт эдлэх, барааг 4 цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргах боломжтой болох, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан гаалийн шалгалтын шинэ зохицуулалт хэрэгжих,  5000 еврогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулна гэж танилцуулгад дурдсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.12.11)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө хэлэлцэж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулсан юм.

Үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж эхэлснийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Д.Ганмаа, Ч.Номин, Г.Лувсанжамц, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Н.Номтойбаяр, Ж.Алдаржавхлан, Б.Пунсалмаа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин, Б.Бейсен нар дотоодын үйлдвэрлэл, бизнесийг хамгаалах хариу арга хэмжээ, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Евразийн орнуудад сууж байгаа манай улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудын ажлын үр дүнг хэмжихэд эдийн засгийн өгөөжийн үзүүлэлтийг тооцох, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн бэлэн байдлыг хангах, гаалийн орлогыг бууруулахгүй байх бодлого, зөвхөн хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хязгаарлахгүй үндэсний үйлдвэрлэлийн гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, базальт, төмөрлөг зэрэг эрдэс чулуулгийн бүтээгдэхүүнийг хэлэлцээрт хамруулах, дотоодын бүтээгдэхүүний өртгийг бууруулах үүднээс татварын реформ хийх, стандартыг хангуулах, санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, гадаад худалдааны тэнцлийг хангах, чадвал ашигтай хэмжээнд хүргэх, худалдааны дэд бүтцээ сайжруулах болон бусад бэлтгэлийг хангах талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Геополитикийн эгзэгтэй нөхцөл бүхий энэ үед үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж шинэ зах зээлийг бий болгох, хэлэлцээрт хамаарахгүй бусад улс орнуудтай явуулах худалдаа, эдийн засгийн харилцаанд ямар нэгэн хориг, хязгаарлалт үүсгэхгүй байх зэрэг олон асуудалд ач холбогдол өгч байгаагаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид Евразийн улс орнуудтай худалдаа хийх бэлтгэл, стандартын шаардлагыг хангаад байгааг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр дурдаж, транзит тээвэр болон бусад улстай хийх худалдаанд хязгаарлалт тогтоохгүйг болон хэлэлцээрийг жил бүр дүгнэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлж, мөнхүү жил бүр төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгийг хэлсэн юм. Үндэсний бүтээгдэхүүний экспортод квот тогтоохгүй байх, төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлнэ гэдгийг сайд нар болон ажлын хэсгийн гишүүд хэлж, хэлэлцээрийг хэрэгжүүлснээр мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 367 мөр барааны экспортод тавих хязгаарлалт, мөн логистик, стандартын хаалтууд 10-15 хувь буурна гэдгийг онцолж байлаа.

Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Р.Сэддорж хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ, бүтээгдэхүүн нөөцлөх байгууламж дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах хөрөнгийн дүн, хууль хэрэгжих хугацааны талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг импортлогч аж ахуйн нэгжүүдийн нөөц бүрдүүлэлт, борлуулалтад төрөөс хяналт тавих нь зохистой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Төвбанкны тухай хуулиар Монголбанканд хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зохистой эсэх, мөн Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, үнийг чөлөөлөх талаар төрөөс баримтлах бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн стратегийн бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтоож, цөөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлөөр давуу байдал олгож байгаа нь зохистой эсэх талаар асууж хариулт авсан байна. Мөн хуулийн үйлчлэх хугацааны талаар Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт болон Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, О.Цогтгэрэл, Б.Түвшин, Н.Номтойбаяр, Б.Бейсен нар асуулт асууж, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх болон тээвэрлэх чадамжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлэх бодлого, зарчим, шаардлага, Монголбанканд учирч болзошгүй эрсдэл, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохистой хангах, зах зээл, бизнесийн орчинд төрөөс сөргөөр нөлөөлөхгүй байх, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрш орнуудтай хийх нефтийн бүтээгдэхүүний худалдааны харилцаа, түүний эрх зүйн болон харилцаа, хамтын ажиллагааны орчныг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэлсэн үгэндээ шатахуун нөөцлөх савны 27 хувьд хуурамч шатахуун хадгалагдаж, хүчин чадлыг энэ хэрээр бууруулж байгааг анхааруулаад, улсын хэмжээнд нийт 480 мянган тонн шатахууны сав байгаагийн 30 хувьд буюу 150 мянган тонныг 28 хоног хадгалах боломж байгааг 28 мянган тонноор нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн олгох тухай хуулийн төсөл болохыг тодорхой тайлбарлалаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх үед Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсын ачаа тээврийн гол авто замууд болон Улаанбаатар хотын эрчим хүчний дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлийн асуудал улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар цаашид улсын төсвийн орлогыг зөв тооцож төлөвлөдөг байх нь зүйтэйг, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг дунд хугацаанд бодитоор төлөвлөх нөхцөл бүрдүүлж буй тул тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул дараагийн асуудал болох “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан уг тогтоолын төсөлд төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. Үүнд, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгохтой холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгааг харгалзан Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн төрийн хяналт, шалгалтын зөвлөн туслах, соён гэгээрүүлэх чиг үүрэг орхигдсон байдлыг засах, бизнесийн үйл ажиллагааг хясан боогдуулдаг байдлыг таслан зогсоох, давхардсан хяналт шалгалтыг оновчлох, нэгдсэн удирдлагаар хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Засгийн газарт чиглэл өгөхийн тулд холбогдох хуулийн хэрэгжилтэд судалгаа, дүгнэлт хийсэн эсэхийг асууж, төрийн хяналт, шалгалт гэсэн нэр томъёоноос татгалзаж, мэргэжлийн хяналт хийдэг байх, зөвлөн тусалдаг байх зарчим руугаа шилжих нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Н.Учрал тодорхой хариулт өгч, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, хяналт, шалгалтын ажлыг нэгдсэн удирдлага, бодлоготой болгоход чиглэж буйг тайлбарласан юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мэргэжлийн хяналтын байгууллага байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлээд, 2026 он гарахаас өмнө зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэл өгч байгаа нь хэрэгжих боломжтой, эсэх талаар асууж, Улсын Их Хурлын даргаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хяналт, шалгалтыг олон давхар явуулдгийг эцэс болгохоор төлөвлөснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төрийн хяналт, шалгалтын байгууллагын зөвлөн туслах чиг үүргийн зэрэгцээ хариуцлага тооцох эрх хэмжээ нь тодорхой байх шаардлагатайг онцоллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн хяналт, шалгалтын байгууллагууд зөвлөн туслах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилж, хэрэгжихгүй байгаа, хэрэгжих боломжгүй тогтоол, шийдвэрийг цуцлах, цэгцлэх ажлыг Улсын Их Хурал хийнэ гэдгийг мэдэгдэв.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын санал хураалтыг маргааш өглөөний 10.00 цагт явуулахаар товлолоо.

#онцолсон, #live, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан,