Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Канадын Бритиш Колумби мужийн ахлах сургуульд гарсан зэвсэгт халдлагыг 18 настай эмэгтэй үйлдсэн гэж сэжиглэж буйгаа цагдаа нар  мэдээллээ. Тэрбээр халдлага үйлдэхээсээ өмнө ээж, дагавар дүүгээ ч хөнөөсөн бөгөөд уг хэрэг Канадын түүхэн дэх хамгийн олон хүний амь хохирсон халдлагуудын нэгд тооцогдож байна.

Цагдаагийн мэдэгдсэнээр, Жесси Ван Рутселар хэмээх эмэгтэй мягмар гарагт Бритиш Колумби мужийн Тамблер Ридж хотод болсон халдлагыг үйлдээд үүний дараа амиа егүүтгэсэн байна. Бритиш Колумби дахь цагдаагийн газрын орлогч комиссар Дуэйн Макдоналд сэжигтний талаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан,  өмнө нь мужийн эрүүл мэндийн хуулийн дагуу хэд хэдэн удаа хяналт, үнэлгээнд хамрагдаж байсан гэж онцлов. Тэрбээр уг сургуульд өмнө нь суралцаж байсан ч дөрвөн жилийн өмнө гарсан аж.
Халдлагын сэдэл одоогоор тодорхойгүй, мөн сэжигтэн хэргийн ганцаараа үйлдсэн гэж хууль сахиулагчид үзэж байна.

Ерөнхий сайд Марк Карни энэ хэрэгтэй холбоотойгоор Европ руу хийх айлчлалаа цуцалж, бүх барилга дээрх төрийн далбааг долоон хоногийн турш хагас бөхийлгөх шийдвэр гаргалаа.

Эх сурвалж: Reuters

#зэвсэгт халдлага, #Канад,