ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 онд хийсэн ажлаа дүгнэн, онцгой үйл явдал, чухал асуудлаарх байр сууриа илэрхийлж, иргэд, хэвлэлийн асуултад хариулдаг “Жилийн дүн” хурлаа хийж байна.

Шууд эфирээр дамжуулдаг энэхүү уулзалтын анхны асуулт Украины дайны талаар байв. Украины дайны явц, цаашид хэрхэх төлөвтэй байгаа талаар асуусан энэхүү асуултад Путин Украиныг хэлэлцээнд бэлэн биш гэж үзэж байгаагаа илэрхийлээд Орос Улс мөргөлдөөнийг энхийн замаар дуусгах хүсэлтэй, үүнд ч бэлэн хэмээн мэдэгдлээ. 

Түүнчлэн байлдааны талбар дахь нөхцөл байдлын талаар В.Путин онцолсон байна. Одоогийн байдлаар Орос улс Украины нутаг дэвсгэрийн бараг 20 хувийг хяналтдаа аваад байгааг тэрбээр мэдэгдэж,  Крымийн хойг, Луганск мужийг бүхэлд нь, Донецк мужийн ойролцоогоор 80 хувийг,  Херсон болон Запорожье мужийн 75 орчим хувийг,  мөн Харьков, Сумы, Николаев, Днепропетровск мужуудын зарим хэсгийг хяналтдаа авсныг дурдлаа.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тулааны талбар дахь нөхцөл байдлын талаар Путин орос цэргүүд бүх чиглэлд давшиж, украинчуудыг шахсаар байгааг дурдаад он дуусахаас өмнө арми нь ахиц гаргана гэж итгэж байгаагаа илэрхийллээ. Хэвлэлийн хуралд мөн Украинд тулалдаж буй цэргийн төлөөлөл оролцож байна.

Тулааны талбарт өрнөж буй үйл явдлын талаар тэрбээр мэдээлэл өгөхдөө Украины Зэвсэгт хүчний цэргүүд иргэдийг, ихэвчлэн залуусыг буудан хөнөөж байсан хэмээн хуваалцлаа.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19:01, 2025-12-19

Татвар буурна, гэхдээ одоо биш

Оросын РБК сувгийн сэтгүүлч хэдий болтол татвар нэмэх вэ гэж В.Путинээс асуулаа. Тэрбээр энэ асуудал үнэхээр хурц, эрх баригчид татвар нэмэх асуудлыг удаан зөвлөлдөж байж гаргасныг онцлоод төсвийг тэнцвэртэй байлгах үүднээс ийм арга хэмжээ авсан хэмээлээ. Гэхдээ цаашид татварыг нэмэх бус, эсрэгээрээ бууруулах нь Засгийн газрын зорилго гэж В.Путин хариуллаа. Түүнчлэн нөхөр нь дайнд үрэгдсэн эмэгтэйн асуултад хариулахдаа тэрбээр тусгай ажиллагааны үеэр сураггүй болсон цэргүүдийг эрж хайх нь асар чухал байгааг онцолж, Батлан хамгаалах яам энэ чиглэлд тодорхой арга хэмжээ авах, цаашид цэргүүд алга болж байгаа явдлыг зогсоохыг зорьж байна гэлээ.

Түүнчлэн тэрбээр орос оюутнууд дрон удирдах албыг гэрээгээр хаахаар сургуулиасаа чөлөө авч байна гэж мэдэгдлээ. “ОХУ-ын армид алба хаах хүсэлт их ирж байгаа тул Батлан хамгаалах яам тусгай шалгаруулалт хийж байна. Дрон жолоодохын тулд оюутнууд бүр сургуулиасаа чөлөө авч байгаа” хэмээн В.Путин мэдэгджээ.

18:17, 2025-12-19

Оросын хөрөнгийг ашиглах төлөвлөгөөг шүүмжлэв

Европын холбоо Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд өөрийнхөө нутаг дэвсгэрт царцаасан Оросын хөрөнгийг ашиглах төлөвлөгөөг В.Путин шүүмжиллээ. Путин “Хулгай гэх нь зохимжгүй. Хулгай бол эд хөрөнгийг нууцаар авахыг хэлдэг. Харин тэд үүнийг ил тод хийх гэж байгаа учир энэ бол дээрэм. Тэд юу ч авсан байсан, эцэст нь буцааж өгөх л болно” гэв. Түүнчлэн тэрээр Францын эдийн засаг Оросынхоос дор байгааг онцолж, дэлхийн  санхүүгийн тогтолцооны нэр хүнд болон үндсэн зарчимд учирч болзошгүй эрсдэлийн талаар анхаарууллаа.

18:02, 2025-12-19

Оросын ДНБ нэг хувиар өссөн

Украины дайн, тулааны талбарт өрнөж буй үйл явдлын дараа В.Путин эдийн засгийн асуултуудад хариуллаа. Тэрбээр Оросын ДНБ жилд нэг хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн гурван жилийн дунджаас нэмэгдсэн үзүүлэлт гэж тайлбарлажээ. Тус улсын Засгийн газар, Төвбанк оновчтой арга хэмжээ авч, инфляцыг хянасан нь үр дүнгээ өгсөн гэж тэрбээр онцлов. Мөн үйлдвэрлэлийн салбар өсөлттэй байгааг ч дурдлаа.

17:54, 2025-12-19

“Зеленский авьяаслаг жүжигчин”

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Харьков мужийн Купянск хотын хөшөөний дэргэд.

Харьков мужийн Купянск хотын хөшөөний дэргэд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн авахуулсан зургийн талаар В.Путин юу бодож байгааг асуухад тэрбээр “Владимир Зеленский бол авьяаслаг жүжигчин. Би ёжлоогүй шүү.

Гэхдээ хотын төвөөс нэг километр орчим байдаг энэ хөшөө зурган дээрхээс өөр харагддаг. Хэрвээ Купянск украинчуудын хяналтад байгаа бол үүдэнд нь зогсож зураг авахуулалгүйгээр ороод ирэхгүй яагаав” гэсэн байна. Харьковын энэ хотын дээгүүр Оросын дронууд нисэж байгаа гэж тэрбээр тодотгож, Украин алдагдсан газар нутгаа ямар ч үнээр хамаагүй эргүүлэн авахыг оролдож буй тул ийм “тавилттай” зураг нийтэлсэн байж магадгүй гэсэн юм.

Киевийн эрх баригчид маргаантай асуудлуудыг хэлэлцээний замаар шийдэж, мөргөлдөөнийг энхийн замаар дуусгах ёстой гэж Путин дүгнэжээ.

#онцолсон, #Путин, #livetext,