Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг холбоотнуудынхаа эсрэг тариф тогтоохоос сэргийлэх, мөн татвар ногдуулбал хариу арга хэмжээ авахад бэлдэх талаар Европын холбооны Элчин сайд нар зөвшилцөж тохиролцсон байна. 

АНУ-д Гренландыг худалдан авахыг зөвшөөртөл хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Европын холбооны гишүүн Дани, Швед, Франц, Герман, Нидерланд, Финланд, мөн Их Британи, Норвегид үе шаттайгаар тариф тогтооно хэмээн Трамп мэдэгдсэн бөгөөд Европын томоохон орнууд үүнийг шантааж гэж эрс шүүмжилж буй.

Тэгвэл Европын холбооны удирдагчид  Брюссельд болох дээд хэмжээний уулзалтаар үүнд хариу арга хэмжээ авах боломжит хувилбаруудыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал,  АНУ-аас импортолдог 93 тэрбум еврогийн бараанд ногдуулсан байсан тарифын багцыг хоёрдугаар сарын 6-наас  сунгах хувилбар юм. Мөн төрийн худалдан авалт, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавих, эсвэл АНУ Европын холбооноос илүү ашигтай байдаг үйлчилгээний худалдаа, тэр дундаа дижитал үйлчилгээний салбарт хязгаарлалт тогтоох боломжтой.

Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссены хэлснээр,  Дани, Гренланд, АНУ гурван талт хэлэлцээний хүрээнд тохиролцсон ажлын механизмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэв.

Эх сурвалж: Reuters 

#Европын холбоо, #Трамп,