Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор С.Энхболдын мэдээлснээр 2026 оны хоёрдугаар сарын 3-ны байдлаар сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан 25 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас Эрчимт эмчилгээний тасагт 6 сартай нэг хүүхэд хүнд оноштойгоор эмчлүүлж байна. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14 мянга бүртгэгдсэн ба үүний 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байгаа аж. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний  эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.    
Тодруулах, лавлах зүйл байвал ☎️100,119, 72224444 утсанд хандана уу.

#хөсүт, #эмя, #улаанбурхан,