Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Бээжингийн бодлогыг эрс шүүмжлэгч, Хонконгийн хэвлэлийн магнат, ардчилсан үзлийг дэмжигч Жимми Лайд үндэсний аюулгүй байдлын хуулиар 20 жилийн хорих ял оноолоо.
“Apple Daily” сониныг үүсгэн байгуулагч Лайг гадаадын хүчинтэй хуйвалдсан хоёр зүйл анги, мөн төрийн эсрэг материал нийтэлсэн хэрэгт буруутгасан бөгөөд уг хэрэг таван жил орчим үргэлжилж, шүүх түүнийг хуйвалдааны гол зохион байгуулагч байсан гэж дүгнэж ийм ял оноосон байна.
Лайтай хамт “Apple Daily” сонины экс захирлууд болон идэвхтнүүдэд 6–10 жилийн хорих ял оноожээ.
Өдгөө 78 настай, Их Британийн иргэн Жимми Лай өөрийгөө улс төрийн хоригдол хэмээн үзэж, бүх буруутгалыг үгүйсгэсээр ирсэн билээ.
Хятадын төрийн байгууллагууд уг шийдвэрийг үндэсний аюулгүй байдлыг хамгаалсан хууль ёсны алхам гэж тайлбарласан бол АНУ, Их Британи зэрэг барууны орнууд Хонконгийн эрх чөлөө, хууль дээдлэх зарчимд сөргөөр нөлөөлсөн үйлдэл хэмээн шүүмжилжээ.
Жимми Лайгийн хэрэг нь 2019 оны ардчиллын хөдөлгөөнөөс хойш Хонконгт хэрэгжиж буй үндэсний аюулгүй байдлын хуулиар оноосон хамгийн хүнд ял болж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557