Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Канадын Ерөнхий сайд Марк Карни гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн нийслэл Нью-Делид айлчилж, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараанд татварын өндөр тариф ногдуулсны дараа Карни Вашингтоноос хамаарлаа багасгаж, олон улсын түншлэлээ төрөлжүүлэх бодлогыг эрчимжүүлж байгаа юм.

Тэрээр мөн Ерөнхий сайд асан Жастин Трюдогийн үед хурцадсан Канад–Энэтхэгийн харилцааг сэргээхийг зорьж байна. 
Карни, Моди нар 2025 оны арваннэгдүгээр сард болсон G20-ийн уулзалтын үеэр худалдааны хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцож, 2030 он гэхэд  худалдааны эргэлтийг 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ.

Эх сурвалж: Reuters 

#айлчлал, #Энэтхэг, #Канадын Ерөнхий сайд Марк Карни,