2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалт явуулах талаар ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТ, ДАЙЧИЛГААНЫ ГАЗРаас мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад 10 мянга гаруй иргэнийг цэргийн хэрэгт сурган, эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, өөрийгөө хамгаалах чадварыг бэхжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.

Энэ жилийн хувьд Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51 дугаар тушаалаар “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл (10 хоног) цахим үйлчилгээний портал “E-Mongolia” системээр бүртгэнэ.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;

- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

- эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жилд төлсөн байх;

- сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх. (тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн)

Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1-3 дугаар дамжааны оюутан цахим үйлчилгээний портал “E-Mongolia” системд цахимаар, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (политехникийн коллеж, МСҮТ)-ын суралцагч нь сургалтад хамрагдах хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлнэ.

Боловсролын яам болон E-Mongolia академитай хамтран сургалтын бүртгэл, оюутан, суралцагчдын нэгдүгээр улирлын голч дүнг цахим системд оруулан ажиллаж байна.

Энэ жил “Оюутан цэрэг”-т цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой. Онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах бол мэргэжлийн бэлтгэлд ерөнхий шалгалт өгч 60 онооноос дээш оноо авсан оюутнууд хамрагдана. Ингэснээр оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно. "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жилийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч уг хөтөлбөрт хамрагдсан бол 2026 онд жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг “Оюутан цэрэг”-т хамруулна гэв.

#онцолсон, #live, #“Оюутан цэрэг”,