Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Сүүлийн жилүүдэд дэлхийд хамгийн доогуурт тооцогдож байсан Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 2025 онд хоёр дахь жилдээ дараалан өссөн нь олон жил үргэлжилсэн хүн амын хямрал аажмаар шийдэгдэж магадгүй гэсэн найдвар төрүүлж байна. Тодруулбал, 2025 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 254,457 болж, өмнөх оноос 6.8 хувиар нэмэгдсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Тус улсын Засгийн газрын мэдээллээр, 2025 онд нийт төрөлтийн коэффициент буюу нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар төрүүлэх хүүхдийн тоо 0.80 болж, 2024 оны үзүүлэлт болох 0.75-аас нэмэгдсэн байна. 2023 онд энэ үзүүлэлт 0.72 байсан нь дэлхийд хамгийн доогуурт орсон юм. 

Харин цар тахлын дараа төрөөс хэрэгжүүлсэн бодлогын дүнд 2024 оноос эхлэн төрөлт нэмэгдэж, өмнөх найман жил дараалан буураад байсан үзүүлэлт өссөн юм. Ингээд 2025 онд 1000 хүн тутамд ногдох төрөлт 5.0 болж нэмэгдэж, Хятад, Япон, Тайванийн үзүүлэлтүүдтэй ойртож очжээ. Мөн төрөлтөд чухал нөлөөлдөг гэрлэлт 2025 онд 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

“Гэрлэлтийн тоо өсөж байгаа нь хамгийн гол хүчин зүйл” хэмээн тус улсын Засгийн газрын албан эх сурвалж онцолсон бөгөөд гэрлэж буй хүмүүсийн дунд 30-аад насныхны эзлэх хувь нэмэгдэж, нийгмийн хандлага өөрчлөгдөж байгааг ч дурдсан байна. 

Эх сурвалж: Reuters 

#БНсу, #Солонгос, #Төрөлт,