Өнөөдөр (2026.02.26) Улсын Нэгдүгээр төв эмнэлэг удирдах ажилтнууд болон зарим эмч нар хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар УНТЭ-ийн удирдлагын томилгоо болон ТУЗ-ийн үйл ажиллагаа нь улс төрийн өнгө аясаар өрнөж буйг хэвлэлийн хурал хийсэн төлөөллүүд онцолж, хууль болон журмын тодорхойгүй байдлын улмаас ТУЗ-ийн бүрэн эрх дууссан гишүүдийг нөхөн томилоогүй байгаа талаар мэдээллийг өглөө.

Энэ талаар тус эмнэлэгт ажиллаж байсан гавьяат эмч, профессорууд “УНТЭ бол эмчилгээ, үйлчилгээ, эмнэлгийн чанар стандартаар улсдаа тэргүүлдэг эмнэлэг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ эмнэлэг технологийн сайжруулалт, эмчилгээний шинэ арга зүй, эрдэм шинжилгээний ажил гэхээс илүү улс төржсөн томилгоо, хагаралдуулах ажиллагаа хийж байгаад харамсаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд технологийн шинэчлэл, техник нэвтрүүлэлт, эмийн чанарын сайжруулалт зэрэг зүйлс хийгдэж, 100 жилийн ойн 100 эрдэм шинжилгээний бүтээл зэрэг эмчилгээ тусламжийн академик бүтээлүүд ч гарсан, эмнэлгийн түүхэнд энэ өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд сайжралт явагдаж байсан ч одоо иймэрхүү мэргэжлийн бус томилгоо, улс төржсөн шийдвэрүүд гарч үйл ажиллагаагаа хямарч байгаад ахмад төлөөллийн хувьд харамсаж байна” гэсэн юм.

Тус үйл явдлын талаар Төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан дэд захирал О.Чойлог мэдээлэл өгсөн ба “ТУЗ-ийн хууль бус үйл ажиллагаа болон дүрэм, журмаас гадуурх шийдвэр гаргалтад хэн хариуцлага тооцох, хэн түүнийг хянах гэдэг нь тодорхойгүй байгаа тул Засгийн газар болон төрийн дээд байгууллага хяналтаа авах уу?” гэдэг асуулт тавигдаж байна. ТУЗ-ийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гаргадаг байдал, харилцааны ёс зүйн хэм хэмжээ, шийдвэр гаргасан үндэслэлийн тодорхойгүй байдал, хууль бус ч байж болохуйц шаардлага тавьдаг зэргээс хамаарч шударга бус үйл ажиллагаа явуулах боломжгүй, үнэнтэй эвлэрэх боломжгүй тул миний бие шаардлагатай бол тус албан тушаалаас татгалзаж чөлөөлөгдөхөд бэлэн байна” гэлээ.

Тус эмнэлэг он гарснаар нийт 3 удаагийн захирлын чөлөөлөлт болон томилгоо хийгдэж байгаа ба ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлэх албан тушаалтан хэн болох нь ойлгогдохгүй болж, ажил хүлээлцэх болон баримт бичиг хүлээлцэх процесс тодорхойгүй болж захиргааны ажил гацах бодит нөхцөл бүрдсэн бөгөөд энэ талаар эмч, ажилчид ийнхүү шүүмжлэлтэй хандаж байна.

Цаашлаад эмнэлгийн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор эмнэлгийн удирдлагуудаас үл шалтгаалсан яам хоорондын үл ойлголцол, хугацаандаа материал батлагдахгүй зэргээс болж шаардлагатай нэн яаралтай хэрэглэх эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж авч чадахгүй байгаа асуудал, бодит нөхцөл байдал ч байсаар байгаа талаар энэ үеэр дурдлаа.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #УНТЭ,