Израил даваа гарагт Ливанд төвтэй, Ираны ойрын холбоотон “Хезболла” бүлэглэлд агаараас цохилт өгөхийн зэрэгцээ Тегераныг онилсон довтолгоогоо үргэлжлүүлж байна. Ингэснээр мөргөлдөөн бүсийн өөр улс руу тэлж өргөжлөө.
Тель-Авивын мэдээлснээр, “Хезболла” Израил руу пуужин, дрон харваснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараа Ливанд цохилт өгсөн гэнэ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Израилын нисэх хүчний довтолгооны улмаас Бейрут хотын өмнөд хэсэг буюу “Хезболла”-гийн хяналтад байдаг бүсэд дэлбэрэлтүүд болжээ.
Ингэснээр АНУ, Израил хоёр Иранд довтолсноор даамжирсан зөрчил Ойрхи Дорнодыг хамарсан мөргөлдөөн болж хурцдах төлөвтэй болов. Одоогоор энэ мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ огцом өсөж, агаарын тээвэр саатсан байна.
Израилын арми аливаа хурцадмал байдлын бүрэн хариуцлагыг хүлээнэ хэмээн мэдэгдэж, Ливаны өмнөд болон зүүн хэсгийн суурин, тосгодын оршин суугчдад нүүлгэн шилжих анхааруулга өглөө.
Үүний зэрэгцээ Израил Тегеран хотын агаарын орон зайд давуу байршил эзэлснээ зарлаж, нийслэлийн тагнуул, аюулгүй байдал, цэргийн командлалын төвүүдийг онилсон цохилтууд өгсөн гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын онцолж буйгаар, цэргийн ажиллагаа ойрын хугацаанд, тодруулбал 3-4 долоо хоног үргэлжилж магадгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Израил, #Ливан, #Ираны мөргөлдөөн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557