АРДЧИЛСАН НАМаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим системийг хакердсан гэх агуулгатай худал мэдээллийг гадаадын цахим хуудсанд зохион байгуулалттайгаар нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлэх, намын нэр хүндэд халдах оролдлого гарч байна.
Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим бүртгэлийн цахим систем рүү халдсан, мэдээлэл алдагдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Гадаадын цахим орчинд нийтлэгдсэн “өгөгдөл худалдаална” гэх агуулгад Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц болон намын даргын дотоод сонгуулийн өмнөх үеийн үйл ажиллагаатай холбоотой, манай гишүүнчлэлийн системд огт байхгүй мэдээллийг зориуд хольж, зохион байгуулалттайгаар найруулан оруулсан байна. Энэ нь уг мэдээлэл нь бодит баримтад үндэслээгүй, зохиомол шинжтэй болохыг илтгэж байна.
Иймд Ардчилсан намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж, намын нэр хүндэд халдах, шинэчлэлийн үйл явцыг саармагжуулах, олон нийтийн итгэлийг алдагдуулах зорилготой аливаа оролдлогыг бид эрс буруушааж байна. Энэхүү асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулах болно.
Ардчилсан нам нь дижитал шилжилт, ил тод байдал, нээлттэй гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлэх шинэчлэлийн бодлогоос ухрахгүй бөгөөд хариуцлагатай, ил тод, орчин үеийн улс төрийн нам болох зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557