ШУУД

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" сайтаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан билээ.

Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн чиглэлээр 44 сэтгүүлч бүтээлээ ирүүлснээс,

-Тэргүүн байрт "90 мянган долларын манипуляц" бүтээлээрээ Баримт шалгах төвийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь,

-Хоёрдугаар байрт "Тойм" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл,

-Гуравдугаар байрт "Өнөөдөр" сонины тоймч Ж.Сувдмаа нар тус тус байр эзэллээ.

Нийтлэлч "Отгонбаяр сан"-аас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад зорилготой хэмээн зохион байгуулагчид онцлов. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #"Нийтлэлч Отгонбаяр" сан, #Шилдэг нийтлэл, #сэтгүүлзүйн шилдэг бүтээл,