Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.326 хүрээд байгаа бөгөөд  нийслэлд 11650, орон нутагт 2674 бүртгэгдсэн байна. 2026 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ.

Одоогийн байдлаар эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 11 хүн, хөдөө орон нутагт 13 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5226 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3476, 5-9 насны 1837 хүүхэд, 15-19 насны 1779 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

#хөсүт, #улаанбурхан,