Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1987 онд жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаснаар гишүүн орнууд энэ жил 39 дэх удаагаа тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран Чингис хаан олон улсын нисэх буудалд "Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр" өдөрлөгийг өнөөдөр /2026.06.26/ зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хилээр Зүүн өмнөд Азийн улс орнуудаас синтетик төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг интернэт орчин, олон улсын шуудан, илгээмж, карго үйлчилгээ ашиглан ачаа, бараа болон эд зүйлд нуун далдлах аргаар зохион байгуулалттайгаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд тасрахгүй байгаа юм.

Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг тэмцлийг олон улс, бүс нутгийн хэмжээнд сурталчлах, эдгээр бодисын хор уршгийг олон нийтэд таниулах, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв хандлагад уриалах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн энэ чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Өдөрлөгийн үеэр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй байгууллагуудын хамтын ажиллагааг танилцуулж, мэдээлэл, зөвлөмж бүхий тараах материалыг иргэдэд хүргэн, албаны эрэлч нохдын үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, оролцогч байгууллагууд хамтарсан хяналт шалгалт хийж ажиллав.
Эх сурвалж: ЦЕГ

#Мансууруулах бодис, #Хил хамгаалах ерөнхий газар, #ЦЕГ, #Гаалийн ерөнхий газар, #өдөрлөг, #Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр,