Сангийн яамнаас сэтгүүлчдэд Татварын багц хуулийн шинэчлэлийг танилцууллаа.
Татварын багц хуулийн төсөлд нийт 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 176 мянга орчим санал авч, нийт саналын 52.4 хувийг тусгасан. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолжээ.
Аж ахуйн нэгж, жижиг, бичил бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулах зорилгоор дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
• Аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын шатлалыг өөрчилж, 6–10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар ногдуулах шатлалтай болгосон.
• Бичил, жижиг бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор хялбаршуулсан горимоор тайлан гаргах босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, улирал тутам татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн.
• Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын буцаалт 90 хувийн буцаалт эдлэх босго дүнг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.
• Татвар төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өртэй байгууллагын банк дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ.
• Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой болно.
• Тайлан залруулах хугацааг 1 жил байсныг 2 жил болгон сунгасан.
• Хүний нөөцийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтныг сургах зардал болон ажилтанд зориулсан хангамжийн зардлыг хасагдах зардалд тооцох боломж бүрдүүлсэн. Гадаадад гаргасан үйлчилгээний зардалд И-баримт шаардахгүй байхаар зохицуулсан.
• Бизнес эрхлэгч бэлэн бусаар төлбөр төлсөн тохиолдолд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээ гэж үзэж, татвар ногдох орлогоос хасаж тооцно.
• Салбарын онцгой чөлөөлөлтийг цуцалсан.
• Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч хялбаршуулсан горимоор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын тайлангаа гаргаж, 1 хувиар татвараа төлөх боломжтой.
• Хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих, урамшуулах тогтолцоог бий болгож, гааль, татварын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнд:
• Иргэний сарын 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын 100 хувь, 800,001–1,000,000 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 50 хувь, 1 сая төгрөгөөс дээш хэсгийн НӨАТ-ын 20 хувийг тус тус буцаан олгоно.
• Хөдөлмөр эрхлэх буюу иргэдийн цалингийн ХХОАТ-ын 100 хувь хүртэлх дүнгээр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа, зээл, хүүгийн төлбөрт зарцуулахад татварын буцаан олголт олгоно.
• Улаанбаатар хотод нягтрал ихтэй суурьшсан иргэд амьдрах таатай орчин бүрдүүлэх, эрүүл хүний хөгжлийг дэмжих зорилгоор барилгын компаниудад 15 сая төгрөг хүртэл татварын хөнгөлөлт үзүүлнэ.

#live, #сангийн яам, #Татварын багц хууль,