Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Кенид үргэлжлэн орж буй аадар борооны улмаас үер бууж одоогоор 66 хүн амиа алдаад байна. Тус улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн турш орсон хүчтэй борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн ус айл өрхийн сууц, зам, цахилгаан, ус дамжуулах шугамд хохирол учруулаад буй. Мөн нийслэл Найробид гүүрүүд эвдэрч, зам хаагдсан бол бямба гарагт орсон борооны улмаас зарим сургууль үерт автаад байгаа юм
Үүний зэрэгцээ тус улсын цөөнгүй хэсэгт бороо үргэлжлэн орсоор, нэмж үер буух эрсдэл нэмэгдсээр байгааг Дотоод хэргийн яам иргэддээ сэрэмжлүүлсээр байгаа юм. Мөн нам дор газар оршин суудаг 2000 гаруй хүн гэр орноо орхин аюулгүй газар руу нүүхэд хүрлээ.
Нийслэл Найробид улс зайлуулах систем сул тул 33 хүн тэнд нас барсан бөгөөд эмх замбараагүй барьсан барилга, замын зохион байгуулалт муугаас түргэн тусламж үзүүлэх, аврах ажиллагаа саатаж байна. Кениэс гадна хөрш Эфиопи улсын өмнөд хэсэгт үер бууж, хөрс гулгаснаас 100 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557