Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Монголын Бизнесийн Зөвлөл” ГҮТББ болон “Монголын Байгалийн Өв Сан” ТББ хамтран “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав (2026.03.13) .

Энэхүү санамж бичгийн хүрээнд иргэн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлүүдийг тусгайлан үзэж, байгаль хамгаалал, ногоон шилжилтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт татах ажлуудыг Талууд өөрсдийн чиг үүргийн дагуу хамтран хэрэгжүүлэхийг үндсэн чиглэл болгохоор харилцан тохиролцлоо. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон даргалагч 2 жилийн хугацаанд Монгол Улсад үлдэх өв, амжилтад хувь нэмэр оруулахад тус Лаб-ын зорилго нийцэж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд онцлоод төр, засгийн байгууллагаас бусад хөгжлийн түншлэгч нарын оролцоотой байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.

#БОУАӨЯ,