Иранд болж буй дайны улмаас Ливанд нөхцөл байдал хурцдаж байна. Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гуравдугаар сарын 2-ноос эхэлсэн Израилын цэргийн ажиллагааны улмаас амиа алдсан хүний тоо 912-т хүрснээс гадна 2221 хүн шархдаад байна. Хамгийн сүүлд л гэхэд даваа гарагт амь үрэгдсэн хүний тоо 886 байсан бол ердөө 24 цагийн дотор 26 хүнээр нэмэгдэж, 900 гараад буй.
Үүний зэрэгцээ Израил “Хезболла” бүлэглэлүүдийн хяналтад байгаа бүс, тэдний цэргийн байгууламжийг онилон цохилт өгсөөр байна. “Хезболла” ч Ливаны нутаг дэвсгэрээс Израил руу пуужингаар харваж байгаа юм.
Аюулгүй байдлын өндөр эрсдэлийн улмаас Ливаны иргэд олноороо дүрвэж байна. Тухайлбал, Бейрутын өмнөд дүүргүүдэд агаарын цохилт үргэлжилж, гал сөнөөгчид, аврагчид тасралтгүй ажиллаж байгаа ч амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна. Мөн орон гэрээ алдсан, дүрвэсэн олон зуун иргэд Бейрут хотын гудамжинд майхан барьж толгой хоргодоход хүрээд байна.
Эх сурвалж: Reuters

#Ливан,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557