Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иранд дайн эхэлсэнтэй холбогдуулан Вашингтон, Москва, Киевийн хооронд болж байсан энхийн хэлэлцээ түр зогсоод байгааг ОХУ мэдэгдлээ. Харин Украины Ерөнхийлөгч энэ амралтын өдрүүдээр шинэ хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас Вашингтон Украины асуудлыг түр хойш тавьж байгаа тул хэлэлцээ ийнхүү түр саатсан гэж баталлаа. Тэрээр “Америк түншүүд маань Украины хэрэгт дахин анхаарал хандуулах боломжтой болмогц хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн онцлов. Хэдийгээр энхийн хэлэлцээ ийнхүү саатсан ч ч Орос, АНУ-ын хоорондох эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байгааг мөн тэрбээр онцлов. 
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Хэлэлцээ саатсан нь үнэн. Одоо үргэлжлүүлэх цаг нь болсон. Украины төлөөлөгчид бямба гарагт АНУ-д болох уулзалтад оролцохоор замдаа гарсан”  гэж мэдэгдлээ.

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард “Украины эсрэг дайнд Орос улс давуу байдлаа хадгалсаар байна” хэмээн дүгнэжээ. Тэрээр хэлэлцээрээр нэгдсэн шийдэлд хүрэх хүртэл Орос улс Украины эсэргүүцлийг сулруулах зорилгоор дайныг үргэлжлүүлж магадгүйг анхааруулав.

Эх сурвалж: Reuters

#иран, #Москва,