Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг манай улс 1995 оноос хойш 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ жил тус өдрийг “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор гуравдугаар сарыг дуустал тэмдэглэн өнгөрүүлж байна.
Гэрэл зургийг MPA.mn

2025 оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас барсан. Батлагдсан нийт тохиолдлын 165 нь хүүхдийн сүрьеэ, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол байна.
Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг харуулж байна.
Сүрьеэгийн тархалтыг байршлаар авч үзвэл нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна.
Эмчилгээний үр дүнгийн хувьд халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилт 78.4 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт 65.3 хувь байгаа нь цаашид эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.

#онцолсон, #эмя, #Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3558