Австралийн үндэсний өргөн нэвтрүүлгийн корпораци буюу ABC-гийн ажилтнууд болох сэтгүүлч, продюсер, техникийн ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялаа. Тэд цалин хөлс, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардан нэг өдрийн ажил хаялт зарласнаар радио, телевизийн шууд нэвтрүүлгийн хуваарь өөрчлөгдөхөд хүрчээ.
Ажил хаялт лхагва гарагт орон нутгийн цагаар 11:00 -д эхэлсэн бөгөөд энэ үеэр шууд дамжуулах ёстой байсан мэдээний хөтөлбөрүүдийг зогсоож, Их Британийн BBC агентлагийн бэлэн контентуудыг гаргахад хүрсэн байна. Цаашид телевиз, радиогийн эфирийн цагийг хуучин нэвтрүүлгүүдийн давталтаар нөхөхөөр төлөвлөж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Уг корпорацийн удирдлага, ажилтнууд олон сарын хэлэлцэж, тохиролцоонд хүрэхийг хичээсэн ч арга мухардсан тул ажил хаяж байгааг үйлдвэрчний эвлэл онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт ABC-ийн удирдлагууд ирэх гурван жилийн хугацаанд ажилтнуудын цалинг 10 хувиар үе шаттай нэмж, байнгын болон гэрээт ажилтнуудад 1000 австрали долларын нэг удаагийн урамшуулал олгох санал тавьсан ч ажилтнуудын олонх нь үүнийг хангалтгүй хэмээн үзэж татгалзжээ.
ABC 4500 орчим ажилтантай бөгөөд тэдний олонх нь цалин орлого өнөөгийн инфляцийн түвшнээс догуур, амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна гэж үзэж байна. Харин корпорацийн захирал Хью Маркс ажил хаялт зарласанд харамсаж байгаагаа илэрхийлэн “Дэлхий дахинд, тэр дундаа Ойрхи Дорнодод маш олон чухал үйл явдал өрнөж буй энэ эгзэгтэй үед манай баг гадаа жагсаж байх нь зохисгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Австралийн үндэсний өргөн нэвтрүүлгийн корпораци, #ABC,