Франц улсын цэргийн командлал 35 орчим улсын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Энэхүү хэлэлцээгээр Израилын Иранд хийж буй дайн дууссаны дараа Ормузын хоолойн тээвэрлэлтийг дахин эхлүүлэх хамтарсан даалгаврыг төлөвлөж буй юм. АНУ-ын холбоотнууд Ираны дайнд шууд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй ч дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим нь дамждаг усан замыг Тегеран цаашид ч хаах вий гэж болгоомжилж байна.

Францын Зэвсэгт хүчний штабын дарга Фабьен Мандон бүх тивийн төлөөлөгчид оролцсон томоохон хэмжээний видео хурал зохион байгуулсан бөгөөд үүний дараа “Энэхүү санаачилга нь бүс нутагт өрнөж буй цэргийн ажиллагаанаас ангид бөгөөд цэвэр хамгаалалтын шинж чанартай. Зорилго нь байлдааны ажиллагаа зогссоны дараа Ормузын хоолойгоор дамжих усан тээврийг нэвтрүүлэх төлөвлөгөөг гаргах” хэмээн онцолжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг асуудлыг НҮБ-ын хүрээнд шийдвэрлэх санал гаргасан бөгөөд байлдааны ажиллагааг намжаах, даатгалын болон тээврийн компаниудтай зөвлөлдөх, Иран улсын зөвшөөрлийг авах зэрэг асуудалд улс орнууд хамтран хүчин чармайлт гаргах ёстой гэж мэдэгдсэн байна.

Франц улс одоогоор Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт нисэх онгоц тээвэрлэгч, Ойрхи Дорнодод нисдэг тэрэг тээвэрлэгч хоёр хөлөг, байлдааны найман онгоцоо байршуулаад байна. 

Эх сурвалж: Reuters

#Ормузын хоолой,