Канадын холбооны Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг бүрэн хориглох, мөн хиймэл оюуны чатботуудад аюулгүй байдлын хатуу стандарт тогтоох зорилготой Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг парламентад өргөн барилаа. Өнгөрсөн оны сүүлчээр Австрали улс дэлхийд анх удаа өсвөр насныхны цахим хэрэглээнд насны хязгаарлалт тогтоосны дараа ийм төрлийн зохицуулалт хийж буй хоёр дахь улс нь Канад болж байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Шинэ хуулийн төслийн дагуу цахим платформууд болон хиймэл оюуны технологи хөгжүүлэгч компаниуд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээх бөгөөд журмыг зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл хүлээхээр заажээ. Тодруулбал, хууль зөрчсөн компаниудыг дэлхий даяарх нийт орлогын гурван хувиар, эсвэл 10 сая хүртэлх канад доллар буюу 7.2 сая ам.доллараар торгох аж. 

Канадын Соёлын сайд Марк Миллер уг хуулийн талаар "Цахим сүлжээ болон хиймэл оюуны чатботууд хүүхдүүдийн анхаарлыг сарниулж байна. Тэд хандалт авах зорилготой л болохоос  хүүхдийн өсөлт хөгжилд эергээр нөлөөлөхгүй, харин ч  сэтгэл түгшилт, ганцаардал, гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн олон асуудлын гол үндэс болж байна" хэмээн онцолжээ.

Хуулийн төслийг өргөн барихаас хэдхэн долоо хоногийн өмнө Канад улсад гарсан олон хүний амь насыг хохироосон зэвсэгт халдлагын хохирогчдын гэр бүл "OpenAI" компанийг шүүхэд өгсөн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Халдлага үйлдэгч этгээд гэмт хэргээ "ChatGPT" ашиглан төлөвлөж байсныг тус компани мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад урьдчилан анхааруулаагүй гэж хохирогчдын гэр бүл буруутгажээ.

Шинэ хуулиар хиймэл оюуны чатботуудыг хянах тусгай байгууллагыг байгуулахаар тусгасан байна. Торонтогийн их сургуулийн дэд профессор Брэтт Каравейны үзэж буйгаар, Канадын энэ хууль нь Австралийнхаас хавьгүй өргөн хүрээтэй, зөвхөн хандалтыг хязгаарлаад зогсохгүй цахим орчны экосистемийг хүүхдэд аюулгүй хэлбэрээр дахин загварчлах, мөн хиймэл оюуны хэрэглээг давхар зохицуулах тул илүү цогц систем болох боломжтой аж. 

Канадын парламент уг хуулийн төслийг хэдийн хэлэлцэж эхэлсэн бөгөөд эцэслэн батлагдахад нэг жил, харин хяналтын байгууллагыг байгуулахад дахин 18 сарын хугацаа шаардагдана гэж албаныхан тооцоолжээ. “Google” болон “Meta” компаниудын зүгээс хүүхдэд аюулгүй цахим орчин бүрдүүлэхийн тулд холбооны Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters 

#Канад, #Хүүхдийн цахим хэрэглээ,