Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хойд хэсэгт дэгдээд буй Эбола вирусийн халдвар шинэ бүсэд тархсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Халдварын тархалтыг албан ёсоор зарласнаас хойш гурван долоо хоног гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч вирус цааш халдварласаар байгаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Конго улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Итури мужийн төв Буниа хотоос урагш 50 орчим километрт, Альберт нуурын эрэг дээр орших Чомиа хотод халдварын тохиолдлууд гараад байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар бүртгэгдсэн бүсийн тоо 26-д хүрсний 18 нь зөвхөн Итури мужид байгаа юм. Тус мужид гараад буй халдвар нийт батлагдсан тохиолдлын 94 гаруй хувийг эзэлж байна.
Засгийн газрын хамгийн сүүлийн тайлан мэдээгээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 48 шинэ тохиолдол батлагдаж, 14 хүн нас барсан байна. Харин тавдугаар сарын 15 буюу халдвар анх гарсан цагаас хойш нийт 598 тохиолдол бүртгэгдсэнээс 115 хүн нас барж, одоогоор 297 хүнийг тусгаарлаад байна.

Эбола вирусийн Бундибугио омгоос гаралтай энэ халдварын эсрэг олон улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн вакцин, эсвэл тусгайлсан эмчилгээ байхгүй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Эбола вирус,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567