Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан намын гишүүд өнөөдөр мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэж, Улсын Их Хурлын чуулганы танхимын үүдэнд эсэргүүцлийн акц зохион байгууллаа.

Тэд иргэдийн худалдан авах чадвар буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгааг шүүмжилж, төр засгийг инфляц, үнийн өсөлтийг бууруулах бодит арга хэмжээ авахыг шаардсан байна.

Акцын хүрээнд чуулганы танхимын үүдэнд мах өлгөж байрлуулсан бөгөөд энэ нь махны үнэ өсөж, иргэдийн амьжиргаанд дарамт учруулж байгааг бэлгэдсэн үйлдэл хэмээн тайлбарлажээ.

АН-ын төлөөллүүдийн зүгээс өрхийн орлого нэмэгдэхгүй байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж байгаа нь иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлж байгааг онцолж, Засгийн газраас үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Харин эрх баригчдын зүгээс инфляцын түвшин буурч байгаа бөгөөд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг өмнө нь мэдэгдэж байсан юм.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

19 минутын өмнө

С.Ганбаатар: УИХ-д хулгай нүүрлэсэн учир иргэдийн амьдрал хүнд байна. Зэсийн үнэ гурав дахин өсөж байхад АМНАТ-аа гурав дахин буулгана гэж ярьдаг "шал тэнэг" удирдагчидтай

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл өглөө.

С.Ганбаатар: УИХ-д хулгай нүүрлэсэн учир иргэдийн амьдрал хүнд байна, Зэсийн үнэ гурав дахин өсөж байхад АМНАТ-аа гурав дахин буулгана гэж ярьдаг "шал тэнэг" удирдагчидтай МАН Риотинтогоос "юм" авсан байх. УИХ-ын хаалгаа түгжиж байгаад Ашигт малтмалын тухай хууль ярихаа зогсоо. 

Гэрэл зургийг MPA.mn

1 цаг 2 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан: Улирлын шинж чанартай хомстол үүсдэг үед нийслэлийн болон орон нутгийн Засаг дарга нар ажлаа хийгээгүйгээс мах үнэд орсон

Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

1 цаг 14 минутын өмнө

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Хүнсний талоны эрэлт хэрэгцээ 50 хувиар буурсан шүү, Монгол Улс хоолгүй болох гэж байгаа мэт ойлгож болохгүй

ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө. 

#онцолсон, #live, #ан, #үнийн өсөлт, #махны үнэ, #livetext, #акц,