Венесуэлийн Засгийн газар алтны томоохон ордуудыг хянадаг хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор тусгай ажиллагаа эхлүүлж, зарим бүсэд цэрэг байршуулсан талаар нутгийн иргэд, хүний эрхийн төлөөх идэвхтнүүд мэдээллээ.
Тухайлбал, тэд Боливар мужийн өмнөд хэсэгт орших Лас Кларитас хотын орчимд цэргийн ажиллагаа явуулж байна. Тус хот нь Гайана, Бразилын хилтэй ойролцоо оршдог, ашигт малтмалын асар их нөөцтэй Оринокогийн уул уурхайн нум хэмээх бүс бөгөөд хууль бусаар алт олборлодог гол зангилаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
НҮБ болон төрийн бус байгууллагуудын мэдээлснээр, тус бүсийн алтны уурхайнуудыг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд болон зэвсэгт фракцууд хянадаг аж. Ойрын өдрүүдэд тус бүсэд дэлбэрэлт болж, буун дуу гарсаар байгаа бөгөөд нутгийн иргэд гадуур гарахаас зайлсхийж, зарим нь бүр дэлгүүр, үйлчилгээний газруудаа хаахад хүрчээ.
Хүний эрхийн төлөөх "Provea" байгууллага "Венесуэлийн арми Боливар мужийн Лас Кристинас болон 88 дахь километрт цэргийн томоохон ажиллагаа явуулж байна. Энэ үеэр энгийн иргэдийг дур мэдэн баривчлах, шүүлгүйгээр цаазлах эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна" гэж бичжээ.
2026 оны нэгдүгээр сард АНУ-ын тусгай хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хойш Төрийн тэргүүний үүргийг одоогоор Делси Родригес түр орлон гүйцэтгэж байгаа юм. Үүнээс хойш Вашингтон болон Каракасын талууд газрын тос, уул уурхайн хөрөнгө оруулалтыг сэргээх алхмуудыг хэлэлцэж эхэлсэн. Энэ хүрээнд Венесуэлийн шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад хаалттай байсаар ирсэн уул уурхайн салбарыг эрчимжүүлэхийг зорьж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Венесуэлийн алтны экспорт ойрын хугацаанд сэргэх бүрэн боломжтой ч урт хугацаанд үр өгөөжтэй байхын тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалт, геологийн шинэ хайгуул хийх шаардлагатай аж.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл,