Индонезийн Тернате хотын ойролцоо Молуккийн тэнгист газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас Зүүн Өмнөд Азийн орнуудад цунами болж магадгүйг АНУ-ын Геологийн алба мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Тернате хотоос 120 км зайд, 35 км-ийн гүнд байжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн, хохирол учирсан тухай мэдээлэл гараагүй байгаа ч хүчтэй чичиргээ мэдрэгдсээр байгаа тул Индонезийн эрх баригчид Хойд Малуку болон Сулавеси мужуудад цунамигийн анхааруулга гаргаад байна. Мөн Тернате, Тидоре зэрэг хотуудын орон нутгийн захиргаанаас иргэдийг нүүн шилжихэд бэлэн байхыг анхааруулж эхэллээ.

Номхон далайн цунамийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс Индонез, Филиппин, Малайзын эрэг орчмоор 0.3-1 метрийн өндөртэй давалгаа үүсэх боломжтойг анхааруулсан бол Гуам, Япон, Папуа Шинэ Гвиней, Тайванийн эргийн бүсүүдэд үүнээс арай бага давалгаа үүсэж магадгүйг анхааруулан сэрэмжлүүлэг гаргаад байна.

Эх сурвалж: Reuters

#шуурхай, #Газар хөдлөлт, #Индонез, #Молуккийн тэнгис, #Индонезийн Тернате,