Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг урд шөнө орцонд нь зодож, амь насанд нь заналхийлсэн гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

"Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл  энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23:05 минутад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон. 

Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна" гэв. 

#ЦЕГ, #УИХ-ын гишүүн Г.Ганбаатар,