Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Ламыг тус улсын Ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаагаар сонголоо. Тус улсын парламентын цахим хуудсанд мэдээлснээр, Үндэсний ассамблейн чуулганд хүрэлцэн ирсэн 495 төлөөлөгч бүгд Коммунист намаас нэр дэвшсэн То Ламыг дэмжсэн байна. Вьетнамд хэдэн арван жилийн турш байгаагүй хүчирхэг удирдагч гэгдэж буй, өмнө нь Нийтийн аюулгүй байдлын сайд байсан То Лам ийнхүү Төрийн тэргүүн боллоо. 

Эрх баригч намын дарга ийнхүү Төрийн тэргүүн болж буй нь эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлж буй хэрэг бөгөөд нэг намын засаглалтай тус улсыг илүү авторитар хэлбэр рүү ойртуулж магадгүй гэж шинжээчид онцолж буй. 

Төрийн шинэ тэргүүн То Лам төв телевизээр үг хэлэхдээ намын болон төрийн дээд албан тушаалыг зэрэг хаших нь нэр төрийн хэрэг хэмээн онцлоод цаашид шинжлэх ухаан, технологи, инновац болон дижитал шилжилтийг гол хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн шинэ загварыг хэрэгжүүлэхээ амлав. Тэрээр мөн батлан хамгаалах салбарт бие даасан байдлыг эрхэмлэхээ мэдэгдсэн юм.

Өдгөө 68 настай То Лам Вьетнамын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд өргөн хүрээтэй шинэчлэл эхлүүлсэн нэгэн аж. Тэрбээр Вьетнамыг хямд ажиллах хүчинд суурилсан үйлдвэрлэлээс салгаж, өндөр технологийн салбарт суурилсан эдийн засгийн өсөлтөд хүргэхээ амлаад байгаа билээ.
Гадаадын хөрөнгө оруулагчид ч Вьетнамын улс төрийн тогтвортой байдлыг сайшааж, То Ламыг бизнесийг дэмжигч удирдагч гэж харж байгаа юм. Гэвч  үндэсний томоохон корпорацуудыг дэмжих бодлого, хэт хурдацтай өсөлтийн төлөөх тэмүүлэл нь авлига, хөрөнгийн хөөсрөл үүсгэх эрсдэлтэй гэж зарим шинжээч анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters 