Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.08) Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 3 удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдэж, бүрэн унтраалаа.
Унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд оролцсон юм. Тодруулбал,
Хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Зүрх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 460 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км/ БНХАУ-ын талаас Монгол Улсын хилийн 1159-1163 дугаар тэмдэгтээр хээрийн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн нийт 21 алба хаагч, 2 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.08-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулсан бөгөөд 15:10 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 1600 га тайлбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар гарсан хээрийн гал түймэр дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийн нийт 29 хүн, 5 автомашинтай шилжин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.08-ны өдрийн 08:30 цагт цурманд оруулсан бөгөөд 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Дашбалбар сум Чух багийн "Дэл-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.08-ны өдрийн 15:20 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урдьчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Баянхутаг сум Жаргалант багийн "Завын-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 42 хүн, 6 автомашин, 4 мотоциклтой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.08-ны өдрийн 19:30 цагт цурманд оруулсан бөгөөд 21:15 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 756 га талбай өртөж шатсан.
Хуурайшилт нэмэгдэж, түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр галыг аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

#обег, #хээрийн түймэр,