Дэлхийн банкнаас "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцууллаа.
Дэлхийн Банк: Монголын эдийн засгийн төлөв тогтвортой хэвээр байгаа ч тодорхой бус байдал нэмэгдэж байна.
Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар, 2027-28 онд дунджаар 5.5 орчим хувиар өсөх төлөвтэй байна.
Монголын Эдийн засгийн тойм тайлангийн сүүлийн дугаарт дурдсанаар уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 онд өндөр гүйцэтгэлтэй гарсан бол энэ онд тогтворжиж, улмаар Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засагт худалдааны тасалдал, геополитикийн зөрчилдөөн хурцадмал хэвээр байсан ч Монголын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.9 хувьтай гарлаа. Хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхайн салбар, тэр дундаа үндэсний томоохон уурхай болох Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй тэлсэн нь нүүрсний олборлолт саарсан сөрөг нөлөөг саармагжуулж, өсөлтийг голлон тайлбарлаж байна. Бусад салбаруудын хувьд барилга, аж үйлдвэрлэлийн салбарын идэвхжил өндөр байсан бол худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сул байжээ.
Экспортын орлого өндөр байж, өрхийн орлогын өсөлт тогтвортой байснаар хувийн хэрэглээний өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдлаа. Нөгөө талаас хүнс, эрчим хүчний үнэ өссөн нь инфляц 2024 оны дундаж 6.8 хувиас 2025 онд 8.6 хувьд хүрч өсөх гол шалтгаан болов. Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-28 онд дунджаар 5.5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна.
Гэвч эдийн засгийн цаашдын төлөвийг сааруулж болзошгүй сөрөг эрсдэлүүд давамгайлсан хэвээр байна. Гадаад орчны хувьд олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр байх, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх тохиолдолд Монголын эдийн засгийн гадаад эрэлт сулрах, түүхий эдийн экспорт буурах, үйлдвэрлэлийн зардал болон хэрэглээний үнэ нэмэгдэх, мөн өсөлт удаашрах эрсдэлтэй. Эдийн засгийн дотоод орчны хувьд төсвийн зардал хүлээлтээс давж нэмэгдвэл богино хугацаанд ДНБ-ий өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг эрчимжүүлж болзошгүй.
"Монголын эдийн засгийн төлөв тогтвортой, эерэг хэвээр байгаа ч тодорхой бус байдал нэмэгдлээ" гэж Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв. Тэрээр мөн "Эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, гадаад сөрөг шок үргэлжлэх тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах нь бодлогын тулгамдсан асуудал болохоор байна" хэмээв.
Энэхүү тайланд эдийн засгийн дархлааг бэхжүүлж, төрөлжилтийг дэмжихийн ач холбогдлыг онцолсон. Тухайлбал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн хоцрогдлыг арилгах, нэн ховор ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, мөн гамшгийн бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг дурдсан байна. Тайлангийн тусгай бүлгээр Улаанбаатар хотод аж ахуйн нэгж, иргэд, хөдөлмөр эрхлэгчид төвлөрөх нь хотын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн өргөн боломжийг бүрдүүлж байгаа талаар авч үзэв. Гэвч хотын хэт төвлөрөл нь цаашид эдийн засгийн эерэг үр нөлөөг хязгаарлаж болзошгүй тул хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж, Улаанбаатар хот болон бусад бүсүүдэд илүү тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь чухал байна гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Дэлхийн Банк, #"Монголын эдийн засгийн тойм" тайлан,